Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Дотоод хэргийн сайд А.Колокольцев Монголд айлчилна

Х-ийн сайд С.Бямбацогтын урилгаар ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцев Монгол Улсад айлчлал хийх гэж байна. Айлчлалын хүрээнд тавдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, ОХУ-ын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулж, гарын үсэг зурна. Түүнчлэн ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцев УИХ-ын дарга М.Энхболд, Шадар сайд У.Хүрэлсүх нарт бараалхана. ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцев Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төв, Хууль сахиулах их сургуулийн үйл ажиллагаатай танилцана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *