Categories
мэдээ цаг-үе

ОХУ-ын Буриадын Их Сургуульд оюутан солилцоогоор явсан “нэг ангийнхан”

Дорноговь, Орхон,
Хөвсгөл, Архангай, Ховд
зэрэг аймаг аймгаас нэгэн
зорилгын төлөө 19 оюутан нэг
ангид цуглажээ. Анги гурван
хөвгүүнтэй бусад нь цөм охид.
Оюутан болохоор хотод ирээд
танилцах үдэшлэгт оролцоход
сонин, гоё санагдаж байлаа.
Сурагчийн ширээнээс оюутны
ангид дэвшин МУБИС-ийн
Гадаад хэлний сургуулийг
Орос-Англи хэлний багш
мэргэжлээр суралцан 2004
онд төгссөн нэг ангийнхан
ийн хуучилна. 2002 онд буюу
хоёрдугаар курстээ ОХУ-ын
Улаан-Үүд хотын Буриадын Их
сургуульд нэг улирал ангиараа
оюутан солилцоогоор явж
билээ. Тэр бол манай
ангийнхны харилцааг улам
ойртуулж, дотно нөхөрлүүлсэн
дурсамжтай мөч байсан.
Орос-Англи хэлний ангийн
Э.Ганболд, Б.Баттогтох хоёрт
жилийн турш Улаан-Үүд хотод
суралцах боломж тохиожээ.
Орос-Монгол хэлний анги
тухайн үед эрэгтэй сурагчгүй
учраас тэнхимийн эрхлэгч
С.Эрдэнэмаам багш орос
хэлийг орчинд нь сурах
боломжийг ахин олгосон
ачтан юм. Улаан-Үүд явахад
тэнхимийн эрхлэгч шавь
нартаа “Энэ бол маш том
боломж. Хоёр сургууль
цаашлаад хоёр улсын хооронд
харилцааны гүүр болж яваа
учраас итгэл алдаж болохгүй
шүү. Хаа ч явсан та нарыг
Монголын оюутан гэж ярих
учраас хүний газар нэр усаа
мэдэж, амжилттай сайн сурч
яваарай” гэж захиж байсан.
Хүний нутагт дотуур байранд
хоолоо хамт хийгээд хувааж
идэцгээнэ. Мэдээж ангийн
гурван банди нэг өрөөнд
амьдардаг. Талхыг есын тос,
кетчуптай холиод идэхээр
их өег сайхан шүү. Будааны
ус тааруулж, агшаахдаа
Э.Ганболд гайгүй сайн
болохоор ангийн охид өрөөнд
нь гуйлттай орж ирнэ. Гэвч
хоол өгвөл усыг нь тааруулж
өгөх тохироотой.

Хойно буриад, орос багш
нар хичээл орно. Гадаад иргэн
гэдэг утгаараа монгол оюутан
бид хэл ам гаргаж, багшийнхаа
итгэлийг хөсөрдүүлэх учиргүй.
Тэнд орчин цагийн орос хэл,
орос орон судлал болон
дүрэм ярианы хичээл түлхүү
орно. Манай талаас ангийн
багш Д.Алтанцэцэг биднийг
дагалдан, Улаан-Үүдийн
талаас Дугарма Юмдуевна
багш анги даана. Тэд
буриад, монгол хоёр багштай
“нэг ангид” суралцжээ.
Буриадын Их сургуулийн онц
сурлагатан, үлгэр жишээч
оюутан Дашдорж Болотов
дотуур байранд хамт амьдрах
найз Э.Ганболд, Б.Баттогтох
нарын хичээлд тусална. Тэд
хоорондоо оросоор ярихыг
хичээж, Дамдинсүрэнгийн толь
бичгийн дундаас үг асуун нэг
нэгэндээ дэм болж, шамдан
суралцах аж. С.Эрдэнэмаам
багш маань орос хэлний
дүрмийн хичээлийг ордог.
Анхнаасаа ул суурьтай заадаг
учраас багшаар нэг заалгасан
бол мартана гэж үгүй. Хэл
шинжлэлийн удиртгалын
хичээлийг З.Гулиранз багш
маань ном сурах бичиг юу
ч харахгүйгээр заачихаад
л гараад явдаг. Ангийн
багш Д.Алтанцэцэг бидэнд
нэгдүгээр курст орос хэлний
уншлагын хичээл ордог
байсан. Тэр яг л бидний
ээж шиг хандаж, анхаарал
халамж, санаа тавьдаг. Орос
хэлний тэнхим мундаг доктор,
профессор багш нартай.

Нарт ертөнцөд байхгүй
нандин сайхан алба шүү гэж
багш мэргэжлийн сайхныг
дурдан дурсан ярилцана.
Өөрийн мэдлэг чадвар,
эзэмшсэн бүхнээ бусдад
зааж сургадаг өгөөмөр энэ
мэргэжлийг эзэмшсэндээ тэд
харамсдаггүй. Аравдугаар
ангиа төгсөөд их сургуулиа
сонгох дөхөхөд ангийн гурван
хөвгүүний нэг Э.Ганболд
инженер, орчуулагчийн ангид
орох гэж байгаад больж, багш
мэргэжлийг сонгожээ. Тэрбээр
арван жилийнхээ Д.Болормаа,
Н.Нармандах найз нартайгаа
оюутны ширээнд дахин
уулзаж, нэг ёсондоо 14 жил
хамт сурсан байна. Арван
жилийн гурван хүүхэд нэг
дор, нэг тэнхимд суралцсан
сайхан мөч.

Шалгалтад бэлдэхдээ
хэд хэдэн удаа хамт хонож
байсан үе “нэг ангийн” нөхдөд
бий. Мэддэг нь бусдадаа
ярьж, мэдлэгээ улам
бататгаж багш мэргэжлээ
төгс утгаар нь хэрэгжүүлэн
хамтдаа хичээнэ. Ангиараа
бэлдсэн улсын шалтгалтаа
ангиараа амжилттай давж
чадсан. Хонхны баяраар
нэг амралтын газар хонож
маргааш өдөржингөө дуу
дуулж, оюутан цагийнхаа
хөгжилтэй дурсамжийг ярьж
өнжиж билээ. Нэгдүгээр курст
ороход энэ дөрвөн жилийг
яаж давна даа гэж хаширч
явсан нөхөд дөрвөн жил ийм
хурдан өнгөрдгийг мэдээгүй.
Дахиад нэг ангид сурч,
найзуудтайгаа хөгжилдөх
юмсан. Анх сурагчийн
ширээнээс оюутны ширээнд
шилжихэд оюутан ямар
байх, юу хийх, ямар зорилго
урдаа тавих ёстойг багш нар
маань зааж зөвлөсөн. Хичээл
номоо сайн давтаарай, гадуур
сэлгүүцэж болохгүй, эхний
хоёр жилдээ гайгүй хичээж
суралцвал цаашдаа чиглэлээ
олоод сурдаг шүү гэж захиж
байсан. Багш нарынхаа алтан
захиасыг дагаж мөрдсөөр
нэг л мэдэхэд төгсөх дөхжээ.
Ачит багш нараасаа бид
маш их зүйлийг сурч мэдэж
авсныхаа ачаар өдий зэрэгт
ажиллаж амьдарч буй. Ангийн
дарга Н.Нарангэрэл “Говь”
компанид менежер, Э.Ганболд
МУБИС-ийн Архангай аймагт
дахь багшийн сургуульд
багшилж, Б.Эрдэнэбаатар
Сонгинохайрхан дүүргийн
тохижилт үйлчилгээний
хэлтсийн даргаар салбар
салбартаа манлайлан
ажиллаж байна.

П.САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *