Улаанбаатар хотын эргэн тойрон манантай байна. Энэ талаар Онцгой байдлын Ерөнхий газраас тодруулахад “Монгол улсын нутаг дэвсгэрт түймэр гарсан гэсэн мэдээлэл ирээгүй байна. ОХУ-ын нутаг дэвсгэрт гарсан түймрийн утаа орж ирсэн байж магадгүй” гэсэн мэдээллийг өглөө.
Ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орох юм байна. Энэ сарын 27-нд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Тиймээс ард иргэд амарч зугаалах, хотоос гарч явахдаа үер усны аюулаас болгоомжилохыг Цс цаг уурын орчны хүрээлэнгээс анхаарууллаа.