Украин руу довтолсныг эсэргүүцсэн жагсаал Оросын Москва, Санкт-Петербург, Эрхүү, Омск, Астрахань, Тольятти, Саратов, Владивосток зэрэг 53 хотод болж, мянга мянган хүн оролцжээ.
Энэ үеэр 1500 гаруй хүнийг баривчилсан бөгөөд үдшийн 22 цагийн байдлаар Москвад л гэхэд 830 хүнийг саатуулсан байна.
Тэд “Нет войне” буюу дайныг эсэргүүцэж буйг илэрхийлсэн лоозон барьцгаажээ. Иргэд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд байх шаардлагагүй гэж эрх баригчид мэдэгдсэн байна.
Оросын мөрдөн байцаах албаныхан жагсаал зөвшөөрөлгүй зохион байгуулж, оролцсон хүмүүст хариуцлага тооцно, тэр тусмаа эрүүгийн хариуцлага тооцно гэж анхааруулжээ.