Categories
мэдээ нийгэм

ОХУ-д 433 хүүхэд тэтгэлгээр суралцуулна

Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайд Ж.Батсуурь ОХУ-д албан ёсны айлчлал хийжээ. Айлчлалын үр дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

Тус айлчлалын хүрээнд тэрээр ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын сайдтай албан ёсны уулзалт хийж, хоёр улсын салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргажээ. Мөн ОХУ-ын Соёлын сайд В.Р.Мединскийгийн урилгаар ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон “Олон улсын соёлын V чуулга уулзалт”-д оролцож,хоёр улсын соёлын салбарт хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн байна.

Түүнчлэн 2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-д 433 хүүхэд тэтгэлгээр сургахаар болжээ.

Улмаар ОХУ-ын соёл, урлагийн чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуульд элсэн суралцах Монгол иргэдийн сонгон шалгаруулалтыг 2017 оноос Монгол Улсад зохион байгуулахаар болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *