Categories
гадаад мэдээ

​ОХУ буруутан болж магадгүй

Германы цацраг идэвхжилтээс хамгаалах алба (Bundesamt für Strahlenschutz, BfS) саяхан Европын агаар мандалд, хүнд хор болохооргүй хэмжээтэй, цацраг идэвхит бодис илэрсний буруутан ОХУ байж магадгүй гэж мэдэгдлээ. BfS-ын тандалт судалгаагаар есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 3-ны хооронд Европын агаар мандалд бага зэрэг цацраг идэвхит бодис илэрсэн төдийгүй Герман Австрийн агаарт рутений-106 бодис байгааг илрүүлсэн юм. “Манай агаарт бага зэрэг рутений-106 илэрсний шалтгаан одоо болтол тодорхойгүй байна. Гэхдээ ОХУ-ын Уралын нуруунаас өмнөд хэсгээс ирсэн байх магадлал өндөр байна” гэж тус албанаас мэдэгджээ. Энэхүү Рутений-106 бодисыг ихэвчлэн хорт хавдрыг эмчлэхэд болон заримдаа дулааны аргаар цахилгаан гаргадаг генераторт хэрэглэдэг юм байна.

Г.АМАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *