Categories
мэдээ нийгэм

ОХУ-аас Монголд цахилгаан эрчим хүч нийлүүлэх саналыг танилцуулна

цахилгаан эрчим хүч нийлүүлэ зурган илэрцүүдОХУ-аас Монгол улсад цахилгаан эрчим хүч нийлүүлэх саналыг удахгүй боловсруулж дуусгаад ирэх аравдугаар сарын 1-нд Москвад танилцуулахаар болжээ. Гусиноозерская цахилгаан станцаас эрчим хүч нийлүүлэх уг саналыг ОХУ-ын Эрчим хүчний яам, Буриадын Бүгд Найрамдах Улсын засгийн газар хамтран боловсруулж байгаа гэнэ.

Саналд шаардлагатай хөрөнгө оруулалт, нийлүүлэх эрчим хүчний хэмжээ, үнэ тариф, Буриадын өөрийн эрчим хүчний хэрэглээтэй уялдуулан хийх параметрын өөрчлөлтүүд зэргийг багтаах аж.

Наймдугаар сарын 4-нд Буриадад зочлохдоо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Байгал нуурын экологийн асуудлаар ярилцаж, Сэлэнгэ мөрний урсгал дээр усан цахилгаан станцын байгуулахын оронд Оросоос Монголд эрчим хүчийг нийлүүлэх боломжийг судлахыг Эрчим хүчний сайддаа даалгасан юм.

Энэ үеэр Буриадын засгийн газрын тэргүүн Алексей Цыденов Буриадаас Монгол улсад эрчим хүч нийлүүлэх боломжтой талаар мэдээлж байжээ. Тэр “Бид цахилгаан эрчим хүчний илүүдэлтэй байгаа. Гусиноозерскаягийн станц бүрэн ашиглалтгүй байна. Урьдчилсан байдлаар тооцож үзэхэд өрсөлдөхүйц үнэ тариф гарсан. Тиймээс Эрчим хүчний яаманд үүрэг өгч, албан ёсны санал бэлдэхэд хамтран ажиллуулахыг бид хүсч байна” хэмээн ерөнхийлөгч Путинд танилцуулж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *