-СЭЖИГТЭН Г.ГАНТУЛГЫН БИЕЭС ГАДААД ПАСПОРТ ОЛДСОН БӨГӨӨД ХЯТАДААС 27-НЫ ӨДӨР ОРЖ ИРСЭН БАЙЖЭЭ-
Дорноговь аймгийн Сайншанд сумын VI сургуулийн сурагч 12 настай Д охин сураггүй болоод гурав дахь хоногтойгоо залгаж байна. Охин өнгөрсөн мягмар гаригийн өглөө 07:10 цагт хичээлдээ явахаар гэрээсээ гарсан. Гэр сургууль хоёрын зай 4-5 км орчим учир такси барихаар гараа өргөжээ. Охиныг цагаан өнгийн “приус-20” машин зогсож авч явсан нь камерт бичигдсэн байдаг.
Охин сургуульдаа ирээгүй талаар ангийн багш нь цаг алдалгүй ар гэрт нь мэдэгдсэнээр эрлийн ажиллагаа эхэлсэн. Эрэн хайх ажиллагаанд цагдаагийн албан хаагчид 3-ны 11:00 цагийн үеэс эхлүүлж, хяналтын камеруудыг шүүж эхэлсэн байгаа юм. Сэжигтэн этгээд Сайншандын төвийн хяналтын камертай хэсгээр зорчоогүй, гэр болон байшин хороолол дундуур явж сумаас баруун тийш гарсан нь тогтоогдсон байдаг. Ингэснээр цагдаагийн байгууллага орон нутгийн удирдлагуудад мэдэгдсэн. Аймгийн Онцгой комисс 3-ны өдрийн 21:00 цагт шуурхай хуралдаж, Дорноговь аймгаас орж гарах хөдөлгөөнийг түр хязгаарласан. Мөн дээр нь эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлж, орон нутгийн төрийн байгууллагынхан, цэргийн ангийн нийт 200 гаруй албан хаагч, сайн дураар нэгдсэн 300 гаруй иргэн нэгдэж хайж эхэлсэн.
Сэжигтний явсан маршрутын дагуу Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн Цагдаагийн газрууд бэлэн байдалд шилжиж, ойр орчмын сумдын хөдөлгөөнийг хянаж шалгаж эхэлжээ. Эрэн хайх ажиллагааны явцад маргааш нь буюу лхагва гаригт охиныг машиндаа тээвэрлэж Сайншандаас авч гарсан сэжигтэн Г.Гантулгыг Өмнөговь аймгийн Манлай сумын нутгаас саатуулсан байна. Цагдаагийн байгууллага сэжигтний мэдүүлгээр эрлийн ажиллагааг өчигдөр үргэлжлүүлсэн юм.
Сэжигтэн Г.Гантулгыг анх тээврийн жолооч нар олж саатуулан, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байдаг. Уг үйл явдал хэрхэн өрнөсөн талаар орон нутгийн нэгэн иргэнтэй ярилцлаа.
-Сэжигтнийг танай сумын нутгаас барьж саатуулсан. Энэ үйл явц хэзээ, хэрхэн эхэлсэн талаар ярьж өгөхгүй юү?
-Гуравны өдөр сумын төрийн байгууллагуудын хэмжээнд 15:00 цагийн үед мэдээлэл ирсэн юм билээ. Дорноговь аймгаас сураггүй болсон 12 настай охиныг тээвэрлэж явсан байж болзошгүй машин Манлай сумын нутаг дэвсгэрт нэвтрэн орсон байх магадлалтай.
Тиймээс сум руу орж гарч байгаа тээврийн хэрэгслийг хянаж шалгах шаардлагатай байна гэсэн агуулгатай. Энэ мэдээллийг сонссон Соёлын төвийн нэгэн ажилтан аав, ээждээ дуулгасан байгаа юм. Аав, ээж нь сумаас 30 км-т гуанз ажиллуулдаг хоёр хөгшин бий. Тэдэндээ “Ийм айхавтар хэрэг гарсан байна. Манай сумын нутгаар машин нь явж байгаа бололтой. Анхааралтай байгаарай. Сэжигтэй машин ирвэл наашаа мэдэгдээрэй” гэсэн байгаа юм. Ингээд 17:00 цагийн үед нөгөө хоёр хөгшин сум руу холбоо барьсан байсан. “Манай гуанзанд нөгөө сэжигтэй нөхөр чинь ирлээ” гэж.
-Сэжигтнийг тээврийн жолооч нар анх олж тогтоосон гэсэн. Замын гуанз дээр болсон байж ээ?
-Тэгсэн. Охин сураггүй болсон мэдээллийг аймаг даяараа авсан. Ялангуяа Манлай сумын нутагт явж байж магадгүй гэдгийг олон хүн сонссон юм байна. Тэдний нэг нь нүүрс тээврийн жолооч залуу. Ер нь манай сумын нутгаар нүүрс тээврийн жолооч нар дайран өнгөрдөг газар шүү дээ. Тэдний нэг нь энэ мэдээллийг сонсоод өөрийн танил М гэх жолоочтой таарахдаа “Дорноговиос хүүхэд алдагдсан байна. Жи обудтай саарал өнгийн приус аваад явсан байх магадлалтай. Анхаарч яваарай” гэсэн байдаг. Ингээд энэ мэдээллийг авсан жолооч М сумаас зүүн хойно Өлзий багийн нутгаар явж байхад нь 4-ний 16:00 цагийн үед цагаан өнгийн приус машин зогсоосон байгаа юм. Мэдээж өмнө нь мэдээлэл сонсчихсон явсан жолооч. Бууж очоод мэнд ус болсон. Приусын жолооч залуу машиныхаа цонхыг онгойлгож мэндлээд “Тамхи байна уу, ахаа” гэхэд хайрцаг тамхи гаргаад өгсөн. Залуу өөрөөсөө 10 мянгатын дэвсгэрт гаргаж ирээд “Буцаалт хэрэггүй ээ, ах” гэсэн юм билээ. Тээврийн жолооч яриа өдөж, хаанаас хаа хүрч явааг асуухад “Мандахаас гараад явж байна. Манлай орно. Бензин дуусч байна” гэж. Тэгэнгүүт жолоочид хардлага төрсөн. “Мандахаас гарсан нөхөр мөнгөтэй мөртлөө тамхиа аваагүй, бензин ч аваагүй байна гэдэг учиртай байх нь” гэж бодоод сэжиг төрүүлэхгүйгээр тамхиа өгөөд явуулчихсан байгаа юм.
-Сэжигтэн Манлай сум руу хөдөлсөн хэрэг үү?
-Тэгсэн гэсэн. Хөдлөнгүүт жолооч Манлай сумын цагдаа руу ярих гэхэд утас нь холбогдоогүй. Тэгэхээр нь ойролцоох Сайхандулаан сумын цагдаа руу хэл дуулгасан. Тэгээд ч сэжигтэй нөхрийг барьж авах хугацаа үлдээгүй болохоор бодсон байгаа юм. “Замд Батын гуанз байгаа. Түүн дээр барьж авах боломжтой” гэж. Ингээд таньдаг жолооч нартайгаа холбогдож, гуанзанд хэн, хэн байгааг лавласан. Тэгэхэд 4-5 жолооч байгааг сонсоод учир байдлыг хэлсэн. “Сэжигтэй приус та нарыг чиглээд явлаа, саатуулаарай” гэсэн байгаа юм. Ингээд нөгөө жолооч нар ярьж тохирсон. Өөрсдөө шалаанз, хово барьдаг учраас шууд зогсоох боломжгүй. Тэдний дунд “Прадо 76”-тай нэг жолооч байсан. Түүндээ үүрэг өгөөд сэжигтний замыг тос гээд явуулсан. Сэжиг төрүүлэхгүйгээр зогсоож, зам асуугаад яриа хөөрөө өдөж байгаад “Хоол идье” гээд гуанз руу аваад ир гэж даалгасан. Хэрэв зугтаавал шууд урдуур нь орж зогсоо гээд бүх арга чаргыг хэлээд явуулсан байдаг. “Прадо 76”-тай жолооч ч замдаа гарсан. Сэжигтэнтэй таарсан.
-Жолооч нар самбаачилгатай ажиллаж ээ?
-Маш нарийн зохион байгуулалттай ажилласан юм билээ. Учир нь тэдний дунд өмнө нь цагдаад дөрвөн жил ажилласан нэг нөхөр байсан. Тэр л чиглүүлж, удирдсан байсан. Сэжигтнийг ирэхээс өмнө хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй хутга шөвөг бүх юмыг нь далд хийлгээд бэлтгүүлсэн. 76-тай нөхөр ч сэжигтнийг гуанз руу аваад ирсэн. Ингээд ширээн дээр тал талаас нь бүчиж сууж байгаад яриа өдөж ажигласан байгаа юм. Нөгөө этгээд нь “Бензин дуусч байна. Утасны цэнэг дуусчихлаа, цэнэглээд өгөөч” гэж утсаа гуанзны эзэнд өгсөн. Жолооч нар хажуунаас нь хаашаа явж байгааг асууж лавласан. Тэгэхэд “Би Мандахаас явж байна. Манлай орж найзыгаа авах санаатай. Манай найз Тавантолгойд ажилладаг. Унаа тэрэг нь саатсан” гэсэн байсан. Цагдаад ажиллаж байсан жолооч л чиглүүлж асуугаад байсан гэнэ лээ. Тэгэхэд сэжигтэн этгээд нэлээд сандарч, бүр чичрээд эхэлсэн. Тэгэхэд нөгөө цагдаа жолооч “Хоёулаа гараад ярилцъя” гээд дуудаад аваад гарсан. Ингээд авч гараад “Би чамайг мэдэж байна. Чи хэрэгт түвэгт холбогдчихсон юм биш үү” гээд тулгаад асуухад яах ч аргагүй “Тийм ээ, би нөгөө охиныг хулгайлсан залуу байна. Гэхдээ охин амьд” гэсэн байдаг. Тэгэнгүүт жолооч “Би цагдаагийн ажилтан байна. Чамайг энд саатуулна. Чи эсэргүүцэх хэрэггүй, тэр нь чамд өлзийтэй. Чи тайван ороод хоолоо идчих” гэсэн байгаа юм. Нөгөө нөхөр ч зөвшөөрөөд буцаад гуанз руу орсон.
-Сэжигтэн этгээд өөрийгөө гэмтээсэн гэдэг байх аа?
-Жолооч нар гадна ярилцаж үлдээд сэжигтэн гуанз руу ганцаараа орсон. Дотор тогооч эгч ганцаараа байсан. Удалгүй тогооч сэжигтний сууж байсан хоолны заал руу ортол хайчаар өөрийнхөө гэдэс рүүгээ дүрчихсэн зогсож байсан юм билээ. Тогооч айсандаа гарахаар ухасхийтэл хайчтай нөхөр дахиад өөрийгөө зүссэн. Ингээд тогооч руу хайчтаa гараараа далайсан. Эгч самбайчилж сэжигтний мөр рүү түлхэж унагаад орилсон. Гадна байгаа жолооч нар ч ухасхийсэн. Хайчтай нөхөр ч босч ирээд гадагшаа гүйгээд гарсан. Тэгэхэд нэг жолоочийн замд устай данх таарч барьж аваад сэжигтнийг цохьсон. Энэ зуур өөр нэг жолооч хайчтай гарыг нь цохиж хайчыг нь газар унагаад тал талаас нь барьж авсан юм билээ.
-Тогоочийн биед халдаагүй биз дээ?
-Арай халдаж амжаагүй. Тогооч бултаж амжсан юм билээ.
-Ингээд цагдаа дуудсан байх нь?
-Тэгсэн. Манлай сум руу дуудлага өгч, эмч нар ирж тусламж үзүүлсэн. Тэгэхэд гэдсэн тус газраа хоёр удаа дөрвөн см орчим гүн зүсчихсэн, цус алдалттай байсан. Эмч нар анхан шатны тусламж үзүүлж хоёр газарт оёдол тавьж, өвчин намдаах тариа хийсэн.
-Сэжигтний машиныг шалгасан уу. Охинтой холбоотой сэжигтэй зүйл байсан болов уу?
-Тэр даруй тагнуулаас холбогдсон юм билээ. Машиных нь тээшийг шалга гэсэн үүрэг өгсөн. Ингээд шалгахад охин байгаагүй. Харин ногоон өнгийн берзинт боочихсон л байснаас өөр сэжигтэй зүйл байгаагүй.
-Саатуулсан нөхрийн биед онцлох шинж тэмдэг байсан уу?
-Сэжигтэн этгээд 160 гаруй см өндөртэй, 60-70 орчим кг жинтэй, завсрын ногоон өнгөтэй цамцтай нөхөр байсан гэж дуулсан.
-Орон нутгийн иргэн байсан уу?
-Биеэс нь бичиг баримтыг нь хураахад Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат. Машин нь ч Улаанбаатар хотын дугаартай. Өөр нэг хачирхалтай зүйл нь биеэс нь гадаад паспорт олдсон. Хятад руу байнга гарч ордог байрын нөхөр байсан гэсэн.
-Яаж мэдсэн хэрэг вэ?
-Хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сарын 27-нд Хятадаас ирсэн байсан юм билээ. Хэдхэн хоногийн өмнө гэсэн үг.
-Охинтой холбоотой зүйл дэлгэрүүлж яриагүй хэрэг үү?
-Анх жолооч нарт баригдахдаа “Би охиныг хулгайлсан. Охин амьд. Өөр зүйлийг цагдаа нарт л ярина” гэхээс өөр юу ч яриагүй. Аймгаас Цагдаагийн бүрэлдэхүүн ирэх хүртэл тэгээд юу ч яриагүй. Сумын цагдаагийн ажилтан баривчлаад аймгаас ирэх бүрэлдэхүүнийг хүлээсэн. Тэд ирээд өнөөдөр үүрийн /өчигдөр/ 03:00 цаг хүртэл хэргийн газар ажиллаж байгаад сэжигтнийг авч явсан. Машиныг нь араас нь ачуулсан. Ийм л процесс болж өрнөсөн юм билээ гэсэн юм.
Дугаар шилжих мөчид эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байсан юм.
Б.ЭНХЗАЯА
79 replies on “Охиныг хулгайлсан гэх сэжигтэн Г.Гантулга, түүнийг барьсан тээврийн жолооч нарын дунд юу болов… DNN.mn”
Жолооч нар маш том тус болж бүгдэд нь амжилт хүсье
ХӨӨРХИЙ иргэд бараг өөрсдөө охиныг хайсан нь дээр юм байна.Жолооч нарт баяр хүргэе!Цагдаагаас өөр хүнд юм ярихгүй гэдэг чинь тэдэнтэй учраа ололцох сэжим байна даа….Мундаг эрчүүдийг буцаагаад ХЭРЭГТ орооцолдуулж авилгач луйварчид эрх мэдэлтнүүд мөрөө баллах вий ДЭЭ.. Одоо ч итгэхэд бэрх болжээ….Цагдаа нарыг шуурхай ажиллаж гэсэн чинь…..
Урд нь алга болсон охин энэ хүнтэй холбоотой
uragsh ni gargachij bgan bish biz dee hiliin boomtoor tegeed tsag hojood helj yarihgui bgan bish biz dee
Ард иргэдийн маань сонор сэрэмж сайн байсны хүчинд гэмт этгээдийг цаг алдалгүй барьж авсан байна шүү дээ гэтэл тэр муу хэлэх ч үг олдохгүй юм хүний адгийг тамалж тарчилаагаад ч болов цаг алдалгүй хэлүүлчих тийм цагдаа алга гэж үү өөрсдөө хууль бус ажиллагаа явуулсан гэж ороогдохоос айгаад байгаа юм уу? Тэртэй тэргүй та нар дарга нарын хууль бус тушаалыг бишгүй биелүүлж явсан биз дээ арыг нь хаах дарга байхгүй гэж байгаа бол ард түмэнд тушаачих бид хэлүүлээд өгч чадна яадаг юм.
Монголын цагдаа бариагүй. Цагдаад хүлээлгээд өгчөөд байхад ямар ч нэмэргүй олоогүй. ай хөөрхий монголын цагдаа. сурлага муутай бүтэлгүй тэнэгүүд цагдаа болдгын хор
Huuhed hulgailsan geed shuud helj bna gedeg bas notoo umnuus n hereg huleej bgaach yum biluu esvel erliig tuuruuleh zorilgoto ch bj medne tamlaadch bolov meduuleg avah heregtee
ямар арчаагүй юм бэ цагдаа нь барина уу иргэд нь бариад цагдаадаа өгнө үү хэрэгтэн баригдсан нь гол биздээ, охиныг олох л чухал ыайна шүү дээ. Утасны цаанаас цагдаагаа хэмлээд суух юм аа
turiinhun ajilaa hiigeechee buh shatandaa dampuu yumaa
Ямар мундаг жолооч нар вэ. Тэр жолооч нар хөөрхөн үрс гэр бүлийнхээ төлөө нүүрстэй холилдож гэрээсээ хол байгаа учраас маш сайхан сэтгэл зүтгэл гаргасан байжээ. Жинхэнэ аавууд учраас тэд баатрууд юм
odoo tsagdaa nar yg ohiniig haij bainuu oor gemt heregten haij baigaa yu eswel tsogtsos…ee burhan min gej engiin irged sonor seremj gargaad heregten g barisan bolohoor oorsdoo ymar neg yum olj ner toroo awrah heregtei boljdee tegeed hun huch awdagui…
Сайхан сэтгэлтэй тэр хүмүүст баярлалаа. Өөрөө мэдүүлсэн байхад хамтрагч нь баригдахгүй байна гэхээр зохион байгуулалттай гамт хэрэг байхаа. Урдаас бэлтгэсэн. Хил гаалиа чангатгах хэрэгтэй байх гэж бодогдлоо.
Жолооч нарт баярлалаа. Сэтгүүлчид хэргийн талаар ингэж нууцыг задлах нь эргээд жолооч нарт аюул заналхийлэл учруулна гэдгээ бодох хэрэгтэй шүү.
genen har huurnuud be togooch egchiig gantsaarang n uldeegeed umhii hulgaichiig oruulj l bdg. hulduu gehed arail tumsvv
anh dgo dugaartai har ungiin mashind suugaad yvsan geed bgaagui biluu…. tegeed bas ymarch heregten bi huuhed hulgailsan hun bnaa geed uuriiguu zamd taarsan hund yriad yvhuu ene odoo zohioluu??? yu ve? joohon logictoi yum yrildaa. sejigtei huniig gantsaarang ni hooloo id geed guanzruu oruuljl baidag naad zahiin 10 nastai huuhed ch gemt heregteng gantsaarang uldeej bolohguig medehteigee blguidee bur ulger ulger
За, одоо наад нөхрөө олны нүдэн дээр яргалаарай. Тамлаж тамлаж байгаад хориорой.
Эхний мэдээлсэн хүн маш сайн мэдээ өгсөн бна маш гярхай бна шүү баярлалаа
Хүний наймааны захиалга авсан алуурчин бна даа.
Манай иргэд иыйм л байх хэрэгтэй. Гэмтэнг гишгэх газаргүй болгох ёстой. Жолооч нар мундаг ажиллаж.
Сонор сэрэмжтэй байж гэмт хэрэгтнийг барьсан жолооч нарт баяр хүргиe. Сайн байна
Энэ нөхөр шоронгоос гарсан байсан бол өмнөх алга болсон охинтой бас л холбоотой байж таарна
Нүүрсний машинд хйтад руу өгөөд явуулчихсан юм биш үү???
Тамлаж бгаад захиалагчийг нь хэлүүлэхгүй юу. Гэмгүй хүмүүсийг тамлаад бдаг юм бж. Шүүх цагдаагийнхаан
машинаас нь гарын хээ үздэгүй юм уу
Цагдаад хамсаатан нь байдаг нь ойлгомжтой. Хүний наймааны бүлэг хүмүүс байх нь гөлөгнүүд
би тэр чинь мөн энэ тэр гэж худлаа хачирлаад байгаа юм биш үү. энэ л сэжигтэн мөн гээд хамаагүй хүн дээр ажиллачихсан юм биш үү. одоо хүртэл хэргээ хүлээгээгүй байхыг бодоход
Даварсан хулгайч вэ аан нэвширтэл нь зодоод хэлүүлэхгүй одоо олдоогүй л байна ш дээ охин юу хүлээгээд байдаг юм
Тэр цагдаа бсан залуугаа эргэж цагдаа болгооч сайн залуу цагдаагийн туршлагыг харуулж чадаж баярллаа гэж хэлэе охин амьд л байгаасай
Jolooch nar basal genen ajilsan bna shuu shuudal barij huleh baisan yum shde tegeedl gantsaarang ni dotor uldeejil baidag saihan garuud yumaa
Брезинтэд боосон байвал яанаа задалж үзээчээ
joloch nar mundag blaa bayrloo
Цагдаа дуудах хэрэггүй бсан юм өөрсдөө сайн тамлаад хэлүүлэхгүй одоо нөгөө писда нь гүрийгээд юу ч хэлэхгүй ээ
цагдаа тагнуулын бгууллагаа магтасан пр шахуу л юм уншлаа
өөрсдөө хамаагүй хүнийг ноцолдож байж хутгалчихаад өөрийгөө хутгалчихсан гээд гүрийгээд наасан уу. энэ л гадны ганцаар нөхөр хулгайлснаас зайлахгүй гээд. дотор чинь байгаа шүү.
Манай цагдаа нар юу ч хийхгүй, арьсаа хамгаалсан мэдээлэл л хийнэ.Үүнийг биеэрээ үзэж туулж явна. Жилээс жилд ор нэр төдий л болоод байгаа.ккк
гадны хүн юу гэж сургуульдаа явж байгаа хүүхэд авдаг юм. энэ хүүхэд такси барьдаг гээд отож авч явсан бололтой. тэр таксичдаа шалгаач
өөр за за урьд хөршид бага насны охин зархаар тохирсон юм биш үү өмнө ингэж зарж байсан бх магадгүй ганцаараа биш дамжуулчихсан бх аа
Mundag hvmvvs bno ajiliin amjilt ah egch nartaa
Тухайн өдөр хилээр гарсан улсуудын бичлэгийг үзсэн юм уу, тухайн өдөр ямар машинууд хилээр гарав, тэр нөхөрт яагаад дөнгөж орж ирсэн гадаад паспорт байв гээд гайхал төрүүлж байна
хамсаатан байгаад нэгнийгээ золиосолсон байвал яах уу хэнд ч хаана ч итгэж болохгүй цаг шүү
Хятад руу хүүхэд хулгайлж гаргадаг хог байсан юм биш байгаа.
Цагдаа нар чнь зүгээр бөглөөсүүд юмбна гэдийг яс махаараа мэдэрч байна. Бүх мэдээлэл юмыг нь хэлээд бхад шалгахч үгүй нөгөөдөх нь юу ч болоогүй юм шиг луйвраа хийгээд байдаг
хүүхдээ л эсэн мэнд олох юм сан өдий болтол аваад явсан хүн нь байхад яагаад олдоггүй юм бол оо
Наад охиныг чинь аль хэдийнээ урагшаа гаргачихсан юм бишүү хил гаалиа шалгасиймуу
Тэр брэзэнт шинжилгээнд ѳгмѳѳр юум бна ..ямар нэгэн үс хялгас наалдсан байж магадгүй ш дээ…
Хил гаргах гээд худлаа энд тэнд газар заагаад чулуу хөөлгөөд байгаа юм шиг санагдлаа.
Гэхдээ тийм сайхан урьханд оруулаад дараад авахгүй хайч бариулаад тогоочид ойртоод эрсдэл их гарсан байна шүү.
Нулимс цийлэгнээд байх юм
Жолооч нар сайн байна та иргэнийхээ үүргийг биелүүлээ
Mundag zaluustaa bayrlalaa
Цагдаа нар бариагүй тээ. Өөрсдөө барьца юм шиг л зарлаад бсн гарууд
Иргэний үүргээ биелүүлсэн жолооч нартаа баярлалаа
Жолооч нар самбаатай ажиллажээ. Энд бтчсэнээр бод тогооч бас аюултай бдалд үлдсэн бн. Азаар элдэв асуудал гараагүй бн
Ангийн багш бас жолооч нар их хариуцлагатай ажилласан бна. Харин наад нөхөр чинь юу хийчихсэн болоод охин олдохгүй бна вэ? Худлаа төөрөлдүүлээд байгаам биш үү
Хүүхэд, хүний хулгай гараад байгаа нь хятад холбоотой.Монгол улсаас монгол хүнээр юул хийгээд байна хужаа нар!!!
Хүний дотор эрүүл эрхтэнг хужаа нар авч баячуудад цаашаа намайлдаж байж болхын!!
хятадад эрэн хайх ажиллагаа хийж бгаан бол уу урагшаа гаргасан байх
Юу хуцаад байгаан царааг нь ч мэдэхгүй байж дээр нь өчнөөн адилхан приус байгаа замд нь тамхи нь дууссан ч байж болно бензинээ дараагийн газраас авч гээд явсан ч хүн байж болно чухам яаж тийм хурдан хэргээ хүлээв би тэр охиныг авж явж байгаа хэрэгтэн гээд харин хэрэгтэн уурлаад буцаж мушгиж өөрөөсөө холдуулах ёстой биздээ энэ хооронд охин хайчсан байх уу? Дээр нь амиа егүүтгэх гэж үзсэн гэсэн анх олсон гээд байгаа залуу өөрийгөө цагдаа гэж хэлсэн бол тэр үед амиа егүүтгэх зугтах оролдлого яагаад хийгээгүй вэ? Тэр залуу охиныг цааш нь авж явхад цаг хожход тусалсан бол яах уу?
Тогооч эмэгтэй ганцаарангын байхад шийдсэн алуурчин оруулчихаад баахан эрчүүд бөөнөөрөө гадаа зогсож байдаг. ХөөрхиЙ тогооч бас алуулах байжээ…..барьсан сайн ч. Бурхан минь
Manai tsagda nar ch dee
Hyatad hunii nzimaaniihsn barigdkaad irenguug ohing alaad haylaa da! Hyatad chin hyatad humuusee hulgailaad bhad hursh ornoosoo hulgailah n medeej . Zugeer l hil gaali hyatadluu orj garch baigaag sain shalgadag bear bn
жолооч нар сайн ажиллажээ. харин хоолоо ид гэж ганц эмэгтэй тогоочтой гуанзруу оруулдаг нь ямар учир байнаа?
Машин дотор нь хүүхдийн эд эрхтэн байж болзошгүй.
Sain ajillasan ch tsagdaad ygaad shud medegdeeguim beee bas neg hun uhej medeh bsan bna. Ter tsagda bsan nuhur shagnal hussiin bhdaa
Юу гэхэвдээ
“Тийм ээ, би нөгөө охиныг хулгайлсан залуу байна.
Энэ үг их юм хэлж бна даа Сошиал юмуу хаа нэгтэйгээс охин хулгайлагдсан мэдээллийг авсан бна муу хүний оронцог
joloochid sain ajilsan baina bayrlalaa
togooch emegteig aluurchintai hamt uldeesenn mash ersdeltei zuil bolson bnshuu
яасан мундаг жолооч нар вэ хүн болгон ийм байгаасаы
Манлайн цагдааруу залгахад утсаа аваагүй! Ийм үед утсаа авдаггүй бас л муу бна даа.
Шууд л бариад хүлнэ биз дэ, нээх ярилцаад орж гаргаад, гадаа хүлээгээд байх юу байнаа
Уг нь сайн зохион байгуулалттай хэрэг хүлээлгэчихээд ганц эмэгтэй тогоочтой гуанз руу ганцааранг нь оруулдаг нь ямар учир бдаг бнаа. Арай хайнга уу?
Тэнэг тэтгэвэртэй гарсан жолооч цагдаа вэ Тогооч эмэгтэйг алвал яанаа
Үхсэн нохойн оцгор Монголын цагдаа онигоо цаашаа, тэр тэнэг тэтгэдэг эртэй гарсан цагдаагий барьсан бас инээдтэй зугт гэж хэлсэнтэй ялгаагүй
Zohion baiguulalttau jujig.
Тэр жолооч нар иргэнийхээ үүргийг сайн биелүүлж, их сайн зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсны хүчинд тэр новшийн сүгийг барьсан байна даа. Манайхаан сайн үйл хийсэн энэ хэдэн жолооч нарын буруу юу ч байхгүй учраас, /хар энергийн муу үгээр бүү ут/
!!!!! БҮГДЭНД НЬ САЙН САЙХАНЫГ ХҮСЬЕ
Жолооч нар иргэний үүргээ сайн биелүүлсэн байна. Баярлалаа.
Жолооч залуу үнэхээр авхаалжтай бна. Гэхдээ л сэрэмжлүүлэх зүйл их байлаа. Гэмтнийг барьсан та хэд маань өөрсдийн сайхан сэтгэл шиг гэмт хэрэгтнийг бодож хийсэн үйлдэл үнэхээр аюултай санагдлаа. Та нараар бахархаж, баярлаж байна. Аз болж наадах чинь дахин хүн гэмтээх бодолгүй байж. Та нарт минь аз таарч. Тэхдээ хүнд болгоомж илүүдэхгүй. Иргэний үүргээ биелүүлсэн Та нарт аз жаргал эрүүлийг хүсьe