Categories
мэдээ нийгэм

Ой зургаан сартай хүү голд осолдож амиа алджээ

Увс аймгийн Ховд сумын Ховд голын усанд /аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км-т, сумын төвөөс хойд зүгт 5 км-т/ 09.08-ны өдрийн 16:30 цагийн үед тус сумын харьяат иргэн Д-гийн хүү /1 нас 6 сартай, эрэгтэй/ живсэн тухай дуудлага энэ сарын 08-нд Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 3 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 18 иргэн, 9 мотоцикл, нийт 24 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр 09.09-ний өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж “Хужир булан” гэдэг газар (гэрээс нь баруун зүгт 3 км-т)-т Ховд голын уснаас цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа өндөр сонор сэрэмжтэй байх, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнээ бүртгэдэг байхыг албаныхан зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *