Categories
мэдээ спорт

Ой тогтоолтын их мастер С.Цогбадрах дэлхийн дээд амжилтыг эвджээ

Ой тогтоолтын олон улсын
нээлттэй тэмцээн Тайваньд үргэлжилж байна. Тэмцээний бага, дунд болон насанд
хүрэгчдийн ангилалд манай улсаас найман тамирчин оролцож буй. Бямба гарагийн
байдлаар манай баг нийт 19 медаль хүртэж ой тогтоолтын Их мастер С.Цогбадрах тэмцээний
хамгийн хүнд төрөл болох сонсголын ой тогтоолт шалгасан “Spoken
Number” буюу Дуут цифр төрөлд өөрийн эзэмшиж байсан Дэлхийн дээд амжилт
(390 цифр)-ыг эвдэж 432 цифр болгон шинэчлэн тогтоожээ.

Spoken Number төрөл нь
470 секундэд дурын 470 цифрийг англиар хэлэх бөгөөд үүнийг тогтоогоод ямар ч
алдаа гаргахгүй санах даалгавартай байдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *