Categories
мэдээ нийгэм

“Оффшорын” хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ


“Оффшорын” гэх тодотголтой болсон төслийг өнгөрөгч баасан гаригийн өглөө Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ярилцаж, ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн байна. Ингэснээр хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 39 мянга гаруй албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээд албан үүргээ гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох аж.

Түүнчлэн дээр дурдсан албан хаагч, түүний хамаарал бүхий этгээд оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрт суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах бол АТГ-т мэдэгдэж, харин хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх бол тус байгууллагад мэдэгдэхгүйгээр тухайн хугацаанд хуулийн төсөлд заасан хориглолт хамаарахгүй байхаар анхны хэлэлцүүлгээс дэмжлээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *