Categories
мэдээ улс-төр

Оффшорчидтой хатуу тэмцэхээ илэрхийлсэн МАН Сү.Батболдоо яах гэж байна?

Сүүлийн үед оффшор данстангуудыг илрүүлж, хатуу тэмцэхээ илэрхийлж байгаа МАН-ынхны тухай баримтуудыг олон улсын эрэн сурвалжлах нийгэмлэгийнхэн ил болгосоор байна. Энэ оны дөрөвдүгээр сард Панамын “Mossack Fonceka” хэмээх хууль эрх зүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг компанийн 11 сая баримт бичгийг Германы “Suddeutsche Zeitung” сонины редакц олж авч, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумд тарааснаар зарим улс орны төрийн тэргүүн, улстөрчид болон тэдний гэр бүлтэй холбоотой баримтууд ил болж, хэрэгт холбогдсон зарим нь энэ мэдээллээс болж албан тушаалаасаа огцорсон билээ.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг 1990-2016 оны хооронд Багамын арлуудад бүртгүүлсэн 175 мянган оффшор компаниудын мэдээллийг ил болголоо. Эдгээр баримтын дотор Европын холбооны комиссар асан, Дэлхийн хүчирхэг 100 эмэгтэйчүүдийн жагсаалтад таван удаа бичигдсэн Нели Кроис зэрэг дэлхийн шилдэг улсөтрчид тэдний гэр бүлийн гишүүд багтсан байна. Мөн “UBS”, “Credit Suisse”, “Deutsche Bank” зэрэг дэлхийн томоохон банкуудын удирдлагуудын нууц мэдээлэл ч байгаа аж. Панамын баримт бичиг нь ихэвчлэн хуулийн фирмтэй холбогдсон и-мэйл, гэрээ, аудио бичлэг зэрэг байсан бол энэ удаагийн Багамын баримт бичигт улстөрчид болон гэмт хэрэгтэн, аливаа удирдлагууд оффшор дансанд мөнгө байршуулахдаа банкирууд болон хуульчдаас туслалцаа авч байсныг илрүүлжээ. Эдгээрийн дотор БНХАУ, Азербайжан, ОХУ, Канад, Пакистан, Филиппин, Тайланд, Монголын улстөрчдийн 175 мянган оффшор компаниудын бүртгэл байгаа аж. Тухайлбал, Монголын дөрвөн компанийн оффшор дансны мэдээллийг ил болгожээ.


Тодруулбал, Сүхбаатар Бартболд тэргүүнтэй “Boroo Mongolia Mining Corporation” компанийн нууц мэдээлэл, “Mongolia Tolgoi Mines”, “Mongolia Gold Holdings” зэрэг компаниудын оффшор дансыг илчилсэн байна. “Boroo Mongolia Mining Corporation” нь 1997 оны гуравдугаар сард Багамын арлуудад оффшор компаниар бүртгүүлсэн бөгөөд Сүхбаатар Бартболд нь 1997-2000 оныг хүртэл тус компанийн захирлаар ажиллажээ. Сү.Батболдын энэ компани 2000 оны есдүгээр сард татан буугдсан бөгөөд нарийн бичгийн даргаар нь Эдвардс нэртэй Их Британийн иргэн ажиллаж байжээ.

Оффшорчидтой хатуу тэмцэхээ илэрхийлээд байгаа МАН-ынхан дотор нь нуугдсан оффшор данстангуудтай хэрхэн тэмцэхийг харах л үлдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *