Categories
мэдээ нийгэм

Очирваань хайрханы тахилгын үеэр 342 автомашиныг шавраас татан гаргажээ

Богд Очирваань хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол долдугаар сарын 21, 22 өдрүүдэд болсон. Харин тахилгын өмнөх өдрүүдэд бороотой байсны улмаас голуудын түвшин нэмэгдэж үерийн хэмжээнд хүрсэн байна. Түүнчлэн тахилга хүртлэх зарим зам, гуу жалганд шавар үүсэж, олон автомашин техник шавар, намаг, гол усанд суух тохиолдол гарчээ.

Энэ үеэр Завхан аймгийн Онцгой байдлын албаны 21 албан хаагч, дөрвөн автомашинтай үүрэг гүйцэтгэж, 342 автомашиныг гол уснаас татан гаргаж, 20,000 гаруй иргэний аюулгүй байдлыг ханган голоор зөөвөрлөн гаргасан байна.

Мөн сураггүй болсон 3 иргэнийг эрлийн ажиллагаа зохион байгуулан олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Богд Очирваань хайрхан уулын тэнгэрийг тайх еслолд ойролцоогоор нийт 6000 гаруй автомашин, тээврийн хэрэгсэл 40,000-50,000 хүн оролцсон байна.

Б. Мөнгөнсор

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *