Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тусгай зориулалтын автомашинуудыг хүлээлгэн өглөө

“Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийн хүрээнд нийлүүлэгдсэн сүүлийн шатны гал унтраах, эрэн хайх, аврах зориулалтын 15 автомашин, 2 нэгж техникийг төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хүлээлгэн өглөө.

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлсэн тус төслөөр нийт гал түймэр унтраах, аврах, тусгай зориулалтын 71 нэгж автомашин техник нийлүүлэгдсэн бөгөөд эхний ээлжийн 54 нэгж техникийг өнгөрсөн онд хүлээн авч, төв, орон нутгийн Онцгой байдлын байгуулллагад хуваарилсан юм.

Эдгээр автомашинууд нь гал унтраах зориулалтын автомеханик шат, хээрийн эмнэлэг, штабын болон удирдлагын автомашин болоод алба хаагчдыг ой, хээрийн болон аврах ажиллагаанд тээвэрлэн хүргэх зориулалттай.

Ингэснээр төв, орон нутгийн анги, байгууллагын гамшиг осол, гал түймэртэй тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны чадавх дээшилж, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *