Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-т гал унтраах зориулалтын автомашин хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад агаараар аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах зориулалтын автомашин нийлүүлэх” төслөөр нийлүүлэгдсэн “Рино” загварын гал унтраах автомашины ашиглалт, засвар үйлчилгээ хийх дадлага сургуулийг энэ сарын 02-07-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн, автын механик, жолооч нарын нийт 62 алба хаагч хамрагдаж, Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компанийн багш нар удирдан явуулжээ.

Сургалтын хаалтын арга хэмжээнд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн, “Десотел” компанийн мэргэжилтнүүд оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *