Онцгой байлын ерөнхий газраас цаг үеийн байдлаар мэдээлэл өгч байна.
Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас нийт есөн аймагт 548 иргэн сураггүй болсон дуудлагыг ОБЕГ хүлээн авчээ.
Үүнээс 467 иргэнийг эсэн мэнд олсон. Өнөөдөр 09:00 цагийн байдлаар үлдсэн 81 иргэнийг хайх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгааг мэдээллээ.
Гамшигт үзэгдлээс Дундговь аймагт 5 хүн, Архангай аймагт 5настай хүүхэд нас барсан.
Дундговь аймагт 68 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.