Categories
гадаад мэдээ

Обамагийн хамгаалагч нар согтуугаар машин жолоодож осол гаргажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн хамгаалалтын албанд харъяалагддаг хоёр ажилтан согтуугаар машин жолоодож, улмаар Цагаан ордны хамгаалалтын хашлагыг мөргөж, осол гаргажээ. Тус улсын Дотоодын аюулгүй байдлын яамнаас энэ хэргийг шалгаж эхлээд буй юм байна. Аюулгүй албаны офицерууд гэртээ харих зөвшөөрөл авсан үедээ согтууруулах ундаа хэрэглэж, улмаар осол гаргасан гэж мэдээлжээ. Бие хамгаалагчид нь ийм хариуцлагагүй алдаа гаргасан тухай Б.Обамад ч дуулгасан бөгөөд энэ явдлыг Аюулгүй албаныхан чимээгүйхэн шалгаад өнгөрөх гэж хичээж буй бололтой. Учир нь АНУ-ын Аюулгүй албаны тусгай хүчнийхэн өнгөрсөн жил ээлж дараалан иймэрхүү шуугианд өртөж, нэр хүндээ нэлээд сэвтүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *