Categories
мэдээ спорт

О.Насанбурмаа Японы бөхөд ялагдаж хүрэл медалийг алдлаа

АНУ-ын Лас Вегас хотноо явагдаж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 69 кг-ын жинд манай улсын бөх О.Насанбурмаа сая барилдаж, Японы бөх Сара Дошад харамсалтайгаар ялагдлаа. Тэрбээр 5:4-ийн харьцаагаар ялж яваад барилдааны цаг дуусахаас ердөө зургаахан секундын өмнө оноо алдаж, өрсөлдөгчдөө медалиа алдав.

О.Насанбурмаа өмнө нь 2013 оны Универсиад наадмаар мөн л Сара Дошатай барилдаж, ганцхан оноогоор буюу 4:3-аар ялагдаж мөнгөн медаль хүртэж байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *