Categories
мэдээ спорт

О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар өнөөдөр буудна

Дөрвөн жилд нэг удаа зохиогддог буудлага спортын Дэлхийн аварга
шалгаруулэх тэмцээн Испанийн Гранада хотод хоёр дахь өдрөө үргэлжилж
байна. 51 дэх удаагийн ДАШТ-д 100 орны 2027 бууч 55 дасгалд цэц мэргээ
сорьж байна.

Буудлагын дэлхийн аваргын хоёр дахь өдөр буюу өнөөдөр манай 10 тамирчин галын шугамд гарна.

1. 25 метрийн спорт гар бууны дасгалд МУГТ О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул,
Т.Баярцэцэг нар тогтоол 30 сумаа буудна. Тэмцээн Улаанбаатарын цагаар
15.00-19.30 цагт болох юм. Харин энэ дасгалд өрсөлдөх тамирчид маргааш хурдан 30 сумаа буудсанаар нэгдсэн дүн гарч, финалд дахин буудна.

2. 10 метрийн хийн урт бууны эмэгтэйчүүдийн дасгалд ОУХМ О.Янжинлхам,
Ч.Нарантуяа,Г.Нандинзаяа нар буудна. Тэмцээн УБ цагаар 18.00-20.35 цагт
 үргэлжилнэ.
Финал 22 цагаас эхэлнэ.

3. 50 метрийн сонгомол гар бууны эрэгтэйчүүдийн дасгалд ОУХМ Э.Даваахүү буудна.
Тэмцээн УБ цагаар 17.15-18.45 цагт дуусна.  Финал 20 цагаас эхэлнэ.

4. 50 метрийн сонгомол гар бууны залуучуудын дасгалд СМ Б.Буянбаатар,
Ш.Буянзаяа, О.Төгөлдөр нар буудна. Тэмцээн УБ цагаар 15.00-16.30 цагт
дуусна. Финал 18 цагаас эхэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *