Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Монгол улсын аж үйлдвэр, соёл, урлаг, боловсрол, эрүүл мэнд, барилга, батлан хамгаалах, хууль эрх зүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Төрийн дээд цол, одон, медалиар шагнасан. Тэгвэл шинэхэн гавьяат найруулагч, жүжигчин О.Бат-Өлзийгийн сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэж байна.
-Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол тэмдэгээр энгэрээ мялаасанд тань баяр хүргье. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Сэтгэл их сайхан байна. Том том ойнуудын өмнө монгол төрийнхөө хүндэтгэлийг хүлээж, энэ цолоор энгэрээ мялаасандаа баяртай байна.
-Та Монголын урлагийн салбарт хэдэн настайгаасаа зүтгэж эхлэсэн бэ?
-Аавыг минь Монгол Улсын Гавьяат жүжигчин Осор гэхээр танихгүй хүн Монголд байхгүй дээ. Драмын театрт, дараа нь “Монгол кино” үйлдвэрийн жүжигчнээр олон жил ажилласан. Аав маань урлагийн хүн болохоор ч тэрүү, бид багаасаа урлагт дуртай, элэгтэй өссөн. Манай ах, эгч бүгд урлагийн хүмүүс. Миний хувьд 1983 онд бүтээгдсэн “Гарын таван хуруу” киноны дүрээр ард түмэндээ танигдаж байлаа.
Б.Наранчимэг