Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү: Л.Эрдэнэчулуун гуай эцсийн хариугаа хэлээгүй, бас татгалзаагүй

Related imageУИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлд ярихдаа “МАХН өөрийн гэсэн дүрэмтэй нам. Бага чуулганаараа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулна. Таван хүн нэр дэвшүүлж, хамгийн өндөр санал авсныг нь өрсөлдүүлнэ. Намын даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэж ярьж байгаа. Бага чуулганаасаа дэмжлэг авбал эцсээ хүртэл дэмжиж ажиллана. Ямар нэг шалтаг хэлээд, дарамт шахалт учруулахыг үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд хувилбар бий. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун гуайтай нэлээн олон удаа уулзаж, ярилцсан. Л.Эрдэнэчулуун гуай эцсийн хариугаа хэлээгүй байгаа. Гэхдээ бас татгалзаагүй. Нэр дэвшье гэдэг шийдвэр гаргахаасаа өмнө олон зүйлийг нягтлах шаардлага байна” гэж хэлсэн хэмээн ярьжээ. Мөн тэрбээр “МАХН-ын Бага чуулганы 200 орчим гишүүний 50-иас дээш хувь нь надтай ижил байр суурьтай байгаа. Би хувьдаа манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялах зорилготой орно гэж ойлгож байгаа. Санал хуваах, аль нэг намыг дэмжих зорилготой байж болохгүй. Яагаад гэвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай явах болов уу. Шууд эхний сонгуулиар нэр дэвшигч 50-иас дээш хувиар гарчихна гэж харахгүй байна. Тийм учраас манай намд боломж бий” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *