Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү: ЖДҮХС-гийн асуудлаар таван гишүүний эрхийг түдгэлзүүлэхээр оруулж ирнэ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр:

-Би “Эрдэнэт хотын 47 дугаар тойргоос сонгогдсон. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, “Эрдэнэт”-ийн 49 хувь гээд тойргийн асуудал хөндөгдөөд байна. Өчигдөр гишүүд “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаар мэдээлэл, бас цензургүй сурвалжлага гарлаа.

Би тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатартай “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар ярилцаж, Эрүүгийн хэргийн хуулийн дагуу мэдээллийг хүлээж авч эрүүгийн хэрэг үүсгэж, АТГ, цагдаагийн хүрээнд хамтарсан шалгалт явагдаж байна лээ. Би 60 хувийн мэдээлэл гарлаа гэж ойлгож байгаа.

Тухайлбал, Монголбанкнаас зээл өгсөн гэж байгаа. Нууцын зэрэгтэй байгаа учир би үнийн дүнг хэлж чадахгүй. Үүнийг ярихын тулд Монголбанкны Ерөнхийлөгч байсан Н.Золжаргалыг шалгах ёстой. Тухайн үед Н.Золжаргалыг УИХ-ын дарга томилсон.

Ерөнхий прокурор, АТГ-ын даргыг солих ёстой гэж яриад байгаа. Гэтэл энэ яриад байгаа хүмүүс өөрсдөө асуудалтай юм билээ. Учир нь ЖДҮХС-гийн асуудлаар таван гишүүний эрхийг түдгэлзүүлэхээр оруулж ирнэ.

Би ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд албан тоот өгнө. “Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой 50-60 мянган хуудас материал Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст очсон байгаа. Стандарт банктай холбоотойгоор бид өдөр бүр 100 сая төгрөгийн торгуульд орж байна. Стандарт банк Хятадад зарагдсан банк. Тэд өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийн хуудсаа ирүүлэхгүй байгаа. Тиймээс хэлэлцээрт зайлшгүй орооч ээ. Хэлэлцээрт орох субъектээ тодорхойлооч ээ. “Эрдэнэт”-ээ алдах асуудлыг зогсоох хэрэгтэй гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *