Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү: Гэр бүлийн хүчирхийлэлд өртөөгүй гэр бүл Монголд байхгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг хийж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд хүчирхийлэлд өртөгсдөд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээс гадна аюулгүй байдлын, хүүхэд хамгааллын, нийгмийн хамгааллын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр зааж өгсөн аж.

Мөн орон нутаг бүрт хүчирхийлэлд өртөгсдийг байршуулах түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ байгуулна. Гол нь санхүүжилтийг нь шийдэх шаардлагатай тул 2017 оны төсөвт тодотгол хийх үед шаардлагатай төсвийг нь баталж өгөх ёстой болж буй юм байна.

Гэр бүлийн хүчирхийллийг эхний удаа үйлдсэн бол захиргааны хариуцлага хүлээлгэх бол удаа дараа үйлдсэн нөхцөлд гэмт хэрэг үйлдсэнд тооцогдож, Эрүүгийн хуулиар шийтгүүлнэ.

Гишүүд хуулийн төслийн талаар санал бодлоо илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Гэр бүлийн хүчирхийллийн хуулийн шинэчилсэн төслийг ингэж зарчим ярьж хойшлуулах хэрэг байна уу. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөөгүй гэр бүл монголд байхгүй. Би бүр мэргэжлийн байгууллагаар нь судлуулаад та нарын ширээн дээр тавьчихаад байна. Яагаад гэвэл ард түмэн үүнийг харж байна. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулна гээд яриад байдаг. Тэтгэврийн хөгшчүүл яах гэж зээл авдаг юм бэ. Тэд хүүхдүүдээ тэжээх гэж авч байгаа шүү дээ. Өөрсдөдөө гоё хувцас авч өмсөх гэж авдаггүй. Хүргэн нь охиныг нь зоддог. Хүүхдээ аваачаад хаячихдаг. Мөнгө төгрөг төлдөггүй. Хөгшин хүн ачаа, хүүхдээ ч зовоогоод яахав гээд зээл авч байгаа. Үндэсэлийг бууруулах гээд бид энд сууж байхад зарчим ярихаа больцгоо. Бид үүнийг хангалттай судалсан. Найруулгын шинжтэй асуудлуудыг хууль зохиогоод биччихсэн юм шиг ярихаа болио. С.Чинзориг гишүүн ээ та ингэж ярьж болохгүй шүү дээ гэв.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *