Categories
мэдээ нийгэм

Нярайн тасаг шинэ кабинет болон өргөжлөө

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Нярай судлалын тасаг олон улсын жишигт нийцсэн нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үзүүлэх орчин үеийн тоног төхөөрөмж, иж бүрэн кабинеттай боллоо. 1987 оноос үйл ажиллагаагаа явуулж ирсэн энэ тасаг 2013 оноос эрүүл нярайн хэсэг 75 ортой, дутуу нярайн эрчимт эмчилгээний хэсэг 17 ортойгоор хоёр тасгийн зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулж, урсгал засвар төдийгөөр засвар үйлчилгээ хийж байсан юм. Төрөлт ихсэхийн хэрээр нярай эндэгдэл нэмэгддэг. Ингэж олон улсын жишигт нийцсэн эмчилгээний кабинеттай болсноор 500 граммаас дээших жинтэй хүүхэд бүрийг авч, амьдруулах боломж бүрдсэн гэж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, сувилагч нар тайлбарлав.. Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Нярай судлалын тасагт өдөрт 25-40 хүүхэд тогтмол эмчлүүлдэг. ЭХЭМҮТ-д жилд 11 мянга 200 орчим төрдгөөс 1530 орчимд нь, нярайн эмчилгээ зайлшгүй шаардлагатай байдаг аж. Өнөөдрөөс эмчилгээ шаардлагатай нярайнууд стандартад нийцсэн тоног, төхөөрөмж орчинд эмчилгээгээ хийлгэх боломжтой боллоо. Энэхүү Нярай судлалын тасгийн кабинетыг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, JCI- ийн Монгол дахин төлөөлөгч М.Батбаяр, Монгол Улсаас ХБНГУ-д сууж байсан Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Даваадарж “Итгэл-Хавдаргүй Монгол” сангийн тэргүүн Э.Эрдэнэ нар богино хугацаанд иж бүрнээр тохижуулж өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *