Categories
мэдээ нийгэм

Нутгийн иргэд “Цианит натригүй Баянхонгорын төлөө” уриатай тэмцэл хийлээ

Баянхонгорын иргэд “Цианит натригүй Баянхонгорын төлөө” уриатай тэмцэл хийж эхэлжээ.

Нутгийн иргэд нийлж нэгдэж ийнхүү газар шорооныхоо төлөө тэмцэх болсон шалтгаан нь УИХ-ын гишүүн Батж.Батбаярын хүү Б.Баттөрийнуурхай болох “Спэйшл Майнз” компанийн олборлолт явуулж буй Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1-р багийн нутаг дэвсгэрт Цагаан цахир гэх газрыг бүрэн бүтэн авч үлдэхийн төлөө ийнхүү нэгдэж тэмцлээ эхлүүлсэн байна.

Энэ удаагийн жагсаал бол тайван шаардлага хүргүүлсэн жагсаал байлаа. Дараа дараагийнхаа жагсаалаар тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэдгээ ч мэдэгджээ.

Дээрх компанийн уурхайд цианит натрид гурван иргэн хордож амиа алдсныг тас нууцалсан байгаа гэнэ.Өнөөдрийг хүртэл шинжилгээний хариу нь гараагүй байгаа энэ хэрэг тодорхой хариугүй бүдгэрсэн байгаа учир энэ хууль бус хариуцлагаггүй эзэнгүй үйлдэлд орон нутгийн иргэд хохирч үлдэх үү.

Нутгийн иргэдийн нөхөрлөл бүлэг нэгдэл болж хуулийн дагуу ажилладаг, хувиараа ашигт малтмал олборлодог хүмүүсийн газарт эзэн сууж мөн булааж аваад байгаа юм.

Нутагтаа эзэн байж, нутаг усаа хамгаалах нь иргэд бидний үүрэг хэмээн үзэж байна. Тиймээс тус уурхайг газар нутгаасаа хөөн зайлуулахаар ийнхүү хөдөлж эхэлжээ.

Зөвхөн Баянхонгор, Дорнод, Төв, Хөвсгөл гэхгүй бүх л аймгуудын иргэд дуу нэгтэйгээр дуугарч нутаг орноо хамгаалах цаг болсон шүү гэдгийг тэмцэгч иргэд харуулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *