Categories
мэдээ нийгэм

Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын ирцийг 13:00, 17:00, 21:00 цагт мэдээлнэ

Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын ирцийн мэдээг СЕХ-ноос turnout.gec.gov.mn цахим хуудсаар 13:00, 17:00, 21:00 цагт олон нийтэд мэдээлнэ.

“Тусгаар тогтносон, бүрэн эрхэт улсын сонгогч та бүхэн хэнээс ч үл хамааран, бусдын нөлөөнд үл автан, айх айдасгүй, эргэлзэх эргэлзээгүйгээр сонгуульдаа идэвхтэй оролцож, төрд илгээх өөрийн төлөөллийг сонгоно уу” хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос уриаллаа.

Түүнчлэн сонгуулийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд ил тод, нээлттэй, шударга, хүндрэл чирэгдэлгүй явуулахын тулд сонгуулийн байгууллагын зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлэв.

Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороод, Улсын бүртгэлийн ерөнхий газар, СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн төлөөлөлтэй цахимаар уулзан нэмэлт санал хураалтын бэлтгэл ажилтай танилцаж, сонгуулийг хуулийн дагуу, шударга зохион байгуулахыг үүрэг болгосон.

Ингэхдээ юуны өмнө сонгогчдын ирц, оролцоог идэвхжүүлэхэд анхаарч, уриалга, мэдээллийг түгээх, санал тоолох төхөөрөмжийн лац битүүмжлэлийг нээхдээ эхний санал хураалтын дүн мэдээний тайланг хэвлэж, тухайн хэсэг дэх нам, эвсэл, нэр дэвшигчдийн ажиглагчдад нээлттэй өгөх, дүнг тулгаж харьцуулах боломж олгох, нэр дэвшигчдийн хүсэлтээр хүндэтгэх шалтгаантай буюу ажиглах боломжгүй болсон ажиглагчийг солих, санал авах байрнаас гадуур үйлдэгдэж болзошгүй хэрэг, зөрчлийг хянах үүрэгтэй цагдаагийн газар, хэлтэст хүсэлт гаргаж, хамтран ажиллахыг уриалсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *