Categories
мэдээ нийгэм

Нөхөн сэргээлт хийсэн талбайг хүлээн авлаа

Нөхөн сэргээлт хийсэн талбайг хүлээн авлааТүгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар орон нутагтаа 2014 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Нийслэл хотын зүгээс барилгын материалын үндсэн түүхий эд болох элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн боржин, дайрга олборлолтын ажлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр явуулах чиглэлийг баримталж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагууд олборлолт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийхгүй, хариуцлагагүй хандаж байгаатай холбогдуулж нийслэлийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажлыг хийж, хоёр сарын хугацаатай албан шаардлагыг аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлсэн.

Хяналт шалгалтад нийт 142 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсанаас албан шаардлагын хугацаанд нөхөн сэргээлтийн ажлын тайлан ирүүлсэн Хан-Уул дүүргийн 13, Налайх дүүргийн 6, нийт 19 аж ахуйн нэгжээс техникийн 42,72 га, биологийн 2,83 га талбайг хүлээн авлаа.

Байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудад Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зүйлд заасны дагуу арга хэмжээ авах нөхцөл бүрдэж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *