Categories
мэдээ нийгэм

Нөхөн болон дахин сонгууль болж өндөрлөлөө

Өнгөрсөн зургадугаар сарын 24 болон 30-ны өдрүүдэд 11 аймгийн 30 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /ИТХ/-ын нөхөн болон дахин сонгууль болж өндөрлөлөө. Аймгийн ИТХ-ын хоёр мандат, сумын ИТХ-ын 50 мандатын төлөө нийт 90 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Үүний дийлэнх олонхи буюу 80-аас дээш хувьд МАН ялалт байгуулжээ. Тодруулбал, нөхөн сонгуульд аймгийн ИТХ-ын хоёр мандат, сумын ИТХ-ын 30 мандатын төлөө 60 нэр дэвшигч өрсөлдсөнөөс аймгийн ИТХ-д МАН-ын хоёр нэр дэвшигч, сумын ИТХ-д МАН-аас 21 нэр дэвшигч, АН-аас 9 нэр дэвшигч олонхийн санал авч ялалт байгуулсан байна.

Харин дахин сонгуульд сумын ИТХ-ын 20 мандатын төлөө 30 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-аас 16 нэр дэвшигч, АН-аас хоёр нэр дэвшигч, МАХН-аас нэг нэр дэвшигч олонхийн санал авч тухайн шатны ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус сонгогдоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *