Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын командлагчид тэнцсэн учир Б.Баярмагнайг ажлаас нь чөлөөлжээ

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн өнгөрсөн баасан гаригт болсон хурлаар Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Учир нь тэрбээр НҮБ-ын цэргийн хүчний секторын командлагчийн шалгуурт тэнцсэн учраас ийнхүү албанаас нь чөлөөлсөн байна. Одоогоор түүний оронд хэн томилогдох нь тодорхойгүй байгаа бөгөөд тус штабын Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат дэд дарга болох магадлалтай аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *