Categories
гадаад мэдээ улс-төр

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Киевт айлчилж байна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаар Киевийг зорьж байна.

Польшид мягмар гаригт хүрэлцэн ирсэн А.Гутерреш В.Зеленскийтэй Киев хотноо лхагва гаригт уулзана. НҮБ-ын тэргүүн Украинд өнгөрсөн нэг жилийн хугацаанд гурав дахь удаагаа айлчлах гэж буй нь энэ юм.

НҮБ-ын төлөөлөгчдийн мэдээлснээр, А.Гутерриш, В.Зеленский нар Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээний талаар хэлэлцэнэ. Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийн экспортыг хөнгөвчлөх зорилго бүхий баримт бичгийн хэрэгжих хугацаа энэ сарын 18-нд дуусах юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Фархан Хак мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, НҮБ-ын тэргүүн Москвад айлчлахаар төлөвлөөгүй байгааг дурджээ. Түүний хэлснээр, А.Гутерриш Нью-Йоркоос хөдлөхөөсөө өмнө ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Вершининтэй утсаар ярьсан бөгөөд Оросын төлөөлөгчид Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээний талаар хэлэлцэхээр Женевт ирэх долоо хоногт хүрэлцэн ирэх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ DNN.mn

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монголд анх удаа  айлчилна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2022 оны наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай тус тус уулзалт хийнэ. Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаа, Монгол Улсын түүх, соёл, зан заншил, байгаль, хүрээлэн буй орчинтой танилцахаар төлөвлөж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш 1949 оны 4 дүгээр сарын 30-нд Португал Улсын Лиссабон хотноо төржээ. Тэрбээр Португал Улсын Парламентын гишүүн, Европын Зөвлөл дэх Португал Улсын төлөөлөгч, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Социалист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Социалист Интернационалын Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч, Португал Улсын Ерөнхий сайд, Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд комиссарын албыг хашиж явсан туршлагатай улс төрч, дипломатч юм.

А.Гутерреш нь 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс НҮБ-ын 9 дэх Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа ба хүний эрх, эрх чөлөөг хангах, энхийн зуучлагч болж, шинэчлэл, инновацыг хөхиүлэн дэмжихийг үйл ажиллагааныхаа гол зорилт болгон ажиллаж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад 4 удаа айлчилж байснаас хамгийн сүүлд Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн 2009 онд айлчилсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэндчилгээ ирүүлжээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог. Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 30 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохилдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэндчилгээ ирүүлсэн байна.

Мэндчилгээнд “Цаг агаарын эрс тэс үзэгдэл болон бусад байгалийн гамшигт нэрвэгдсэн олон газарт очиж үзсэн. Байгалийн гамшиг нь Номхон далайн өмнөд хэсгээс Мозамбик, Карибын тэнгис цаашлаад эмзэг бүлгийн иргэдэд ихээхэн хор хөнөөл үзүүлж байгааг ч харсан. Гамшиг осол нь зовлон, шаналалыг дагуулж, хэдэн арван жилийн хөгжлийн ололт, амжилтыг ч устгах чадалтай. Ирэх жилүүдэд дэлхий дахинаа шинэ байшин барилга, сургууль, эмнэлэг болон дэд бүтэц барихад нэлээдгүй их наяд доллар зарцуулна. Эдгээр бүтээн байгуулалтуудад хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын цөм нь уур амьсгалд тэсвэртэй цаашлаад гамшгийн эрсдэлийг бууруулахад зориулагдаж байх учиртай. Дэд бүтцийг уур амьсгалд илүү тэсвэртэйгээр байгуулснаар хөрөнгө оруулсан доллар бүрт зургаан доллар хэмнэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл ажлын байрыг шинээр бий болгохоос гадна гамшиг, ослоос урьдчилан сэргийлнэ гэсэн үг. Саяхан болсон Уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалтаас цаг уурын өөрчлөлтийн талаар яаралтай арга хэмжээ авахыг дэлхий дахинаа өргөн хүрээнд дэмжиж, олон үүрэг амлалтууд өгсөнд би баяртай байна. Энэ их зорилгод хүрэхийн тулд хүчин чармайлтаа төвлөрүүлэх ёстой. Тиймээс дэлхийн улс орнуудад энэ чиглэлээр хөрөнгө оруулалтаа 2020 он гэхэд нэмэгдүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг ирэх арван жилийн үйл ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг болгохыг уриалж байна.

Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд уур амьсгалын эсрэг үйл ажиллагаа, гамшгийн эрсдэлийг бууруулах бүхий л хүчин чармайлтаа улам өргөжүүлэхийг бүгдээрээ уриалцгаая” гэжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *