Нэгдсэн Үндэсний Байгууллагад бүртгэлтэй 193 улс байдаг ч Токиогийн олимпод 205 орны тамирчид оролцож байна. Учир нь 1894 онд байгуулагдаж байсан Олон Улсын Олимпийн хороо нь 1945 онд байгуулагдсан НҮБ-аас эртний холбоо бөгөөд нутаг дэвсгэрийн маргаантай болон дагавар орнууд оролцож болдог их наадам юм.
Жишээ нь энэ олимпод оролцож буй
- Америкийн Самоа (АНУ),
- Аруба (Нидерланд),
- Бермуда (Их Британи),
- Кайман арлууд (Их Британи),
- Тайвань (БНХАУ),
- Гуам (АНУ),
- Күүк арлууд (Шинэ Зеланд),
- Хонконг (БНХАУ),
- Пуэрто Рико (АНУ),
- АНУ-ын Виржин арлууд (АНУ),
- Британийн Виржин арлууд (Их Британи) гэсэн 10 орон нь ямар нэг улсын харьяанд буюу тухайн улсаасаа бүрэн болоод хагас хараат байдаг тусгаар муж улсууд юм.
Мөн НҮБ-д албан ёсоор бүртгэлгүй ч НҮБ-ын хараанд байдаг Израилтай хилийн маргаантай Палестин улс олимпод оролцож байна.
Допингийн хэргээс болж ОХУ-ын шигшээ баг энэ удаа олимпийн логотой далбааны дор оролцож 205 дахь орон болж байгаа бол Олимпийн дүрвэгсдийн баг нь 206 дахь далбаан дор оролцож байгаа юм.