Categories
мэдээ нийгэм

​НӨАТ-ын сугалааны тохирол энэ ням гаригт явагдана


НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ сарын 19-ний өдөр буюу ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

2021 оны наймдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа 2021 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтойг Татварын ерөнхий газраас санууллаа.

Энэ удаагийн тохирлын супер хонжвор 40 сая төгрөг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *