НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа.
Тохиролд 2021 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 37,230,109 баримт хамрагдсан юм.
Үндсэн тохирлын дугаар: 31468381
- 30 мянган төгрөгийн азтан – 33,355
- 100 мянган төгрөгийн азтан – 3,292
- 500 мянган төгрөгийн азтан – 318
- 1.5 сая төгрөгийн азтан – 30
- Гурван сая төгрөгийн азтан – 1
- 20 сая төгрөгийн азтан тодорсонгүй.
Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 20 сая төгрөг байсан юм.
Супер тохирлын дугаар 37107338 байсан бөгөөд найман орон таарсан азтан тодорсонгүй.