Categories
мэдээ нийгэм

Ноён уулыг улсын тугай хамгаалалтад авахаар шийдвэрлэв

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ноён уулыг улсын тугай хамгаалалтад авахаар шийдвэрлэжээ.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авч, дархан цаазат болгон ангилал ахиулахаар боллоо. Ноён уултай холбоотой асуудал олон жил яригдсан. Тухайн газарт таван аж ахуйн нэгжид нийт 12 тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд зарим нь одоо ч үйл ажиллагаагаа явуулж байгаа. 1995 онд Ноён уул орчмын газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байхад лиценз давхцаж олгосон асуудал байна. Үүнийг хууль хяналтын байгууллагад шалгуулна. Зарим аж ахуйн нэгж байгалиас орлого олох хэмжээгээрээ сүйтгэчихээд улсад их хэмжээний татвар төлсөн гэж ярьдгаа болих хэрэгтэй. Их мөнгө төлсөн гэдэг ч байгальд учруулсан хохирол түүнээс нь их байна” гэлээ.

Түүнчлэн хяналт шалгалтын явцад Ноён уулын орчимд хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан болон хууль бусаар материал цуглуулан лиценз авсан байвал тухайн ажилд оролцсон албан тушаалтан холбогдох аж ахуйн нэгжид хариуцлага хүлээлгэж, учруулсан хохирлыг төлүүлэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *