Categories
мэдээ нийгэм

Ноолуурын дуудлага худалдаа болно

Монголын Хөдөө аж ахуйн бирж, Сүхбаатар аймгийн Засаг даргийн тамгийн газар, Баяндэлгэр сумын захиргаатай хамтран ноолуурын дуудлага худалдааг анх удаа зохион байгуулах гэж байна. Ноолуурын дуудлага худалдаа 3-р сарын 24, 25-ны өдрүүдэд Баяндэлгэр суманд болно. Сүхбаатар аймгийн төвд ноолуур нэг килограмм нь 85-87 мянган төгрөгийн ханштай байгаа бол Баяндэлгэр суманд хамгийн өндөр буюу 90 мянган төгрөгийн ханштай байна. Өнөөдрийн байдлаар малчид, мал бүхий иргэд ямаагаа самнаж эхлээд байгаа ба тэдний хувьд энэхүү ноолуурын дуудлага худалдааг маш таатайгаар хүлээн авч байгаа аж. Учир нь, малчид самнасан ноолуураа явуулын ченжүүдэд худалдахаас илүүтэй дуудлага худалдааны үеэр одоо байгаагаас дээш ханшаар өгөх боломжтой юм. Тус дуудлага худалдаанд ноолуурын үйлдвэрүүд, брокерийн пүүс болон бусад байгууллагууд оролцох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *