НИТХ-ын хүндэтгэлийн хуралдаанаа хийж байна. НИТХ-ын дарга Р.Дагва:
-Өнгөрсөн дөрвөн жил нийслэлийн хөгжилд гарсан дэвшлийг үргэлжлүүлж, Улаанбаатар хотыг олон бүст хот болгохоор зорьж байна. Нийслэлийн хөгжлийн төлөө бодлого боловсруулан иргэдийн эрүүл аюулгүй амар тайван амьдралын төлөө хэрэгжүүлэн ажилласан. Агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, иргэдийн бухимдал өндөр байсан. Автозамын түгжрэлийг сааруулах, түүхий нүүрсний хэрэглээг багасгах, агаарын бохирдлыг бууруулах төлөө бодлого боловсруулан хэрэгжүүлж ирсэн. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай болсон. Бид саналаа уламжилсан.
Ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотын амьдрах арга ухааныг шинэчлэхийн тулд ажилласаар ирсэн, цаашид ч ажиллах болно гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан:
-Дөрвөн жилийн өмнө бид хамтдаа ямар цаг мөчөөс эхэлснийг товч дурдъя. 2016 онд орон нутгийн болон УИХ-ын сонгууль болсон жил. Эдийн засаг элгээрээ хэвтсэн, хямралаас хэрхэн гарах вэ гэсэн томоос том асуулттай, иргэдийн итгэлийг хүлээн, тангарагаа өргөсөн. Засгийн газар байгуулагдсан даруйдаа эдийин засгаа хэрхэн сэргээх, тогтворжуулах, тогтворжсон эдийн засгаа хэрхэн тэлэх талаар бодлогоо боловсруулж хэрэгжүүлж ирсэн.
Эдийн засгийг тэлэхдээ ажлын байраа хадгалах замаар иргэдийг орлоготой болгох зарчим барьсан. 2020 онд бид нуруун дээрээ давхар ачаатай явж байна.
Бид агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан. Энэ шийдвэрийг хүлээж авсан нийслэлчүүддээ, энд суугаа төлөөлөгчдөдөө талархснаа илэрхийлье гэлээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх:
-Өнгөрсөн хугацаанд нийслэлийн автозамыг засварлаж, нийтийн тээвэрт шинэчлэл хийлээ. Цаашдаа хүүхдийн автобусыг явуулахаа мэдэгдлээ. Энэ онд 75 ширхэг сургуулийн хүүхдийн автобус оруулж ирнэ. Нийслэлийн асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийднэ.
Замын түгжрэлийн асуудлыг иргэдтэйгээ хамтарч шийднэ. Иргэдэд бүсчлэх, дугаарын хязгаарлалтыг зохицуулах саналыг тавьж байгаа. Нийтийн тээврээр зорчих нөхцөлийг Улаанбаатар хот хангаж өгөхөөр ажиллаж байна. Олон хувилбарт нийтийн тээврийн систем рүү шилжиж байна гэлээ.
НИТХ-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт 96.4 хувьтай байгаа гэж дүгнэжээ.