Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын дарга Ц.Сандуй дүүргүүдэд ажиллаж байна

НИТХ-ын дарга, Нийслэлийн Монгол Ардын намын хорооны дарга Ц.Сандуй 4 дүгээр сарын 10-ны өдрөөс нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байна. Тэрбээр Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Багахангай дүүрэгт ажилласан бөгөөд өнөөдөр Багануур дүүрэгт ажиллаж байгаа юм. Нийслэлийн намын хорооноос 2014 онд “Итгэлцэл эв нэгдэл” намын ажилтны зөвлөгөөн, 2015 онд “Бидний шийдэл-Зөв хот” зөвлөгөөн, 2016 онд Монгол Улсын хөгжлийн төлөө хамтдаа уриатай “Бид хамтдаа” форумыг зохион байгуулсан. Харин хамгийн сүүлд 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр намын идэвхтэн сонгуультны зөвлөгөөнөө хийсэн юм. Уг зөвлөгөөнөөс дүүрэг болон аймаг, орон нутгийн намын байгууллагын зөвлөгөөн зохион байгуулахаар болсон. Энэ дагуу дүүргүүдэд “Итгэлцэл-Эв нэгдэл-Хариуцлага” зөвлөгөөн хийж байгаа юм байна. Зөвлөгөөнөөр намын хорооны өнөөгийн байдал, үйл ажиллагаа болон цаашдын зорилго, зорилтын талаар танилцууллаа. “Итгэлцэл-Эв нэгдэл-Хариуцлага” зөвлөгөөн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

НИТХ-ын дарга Ц.Сандуй Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг тэргүүлж ажилладаг. Тэрбээр дүүргүүдэд ажиллах үеэрээ тус зөвлөлийн үйл ажиллагааны талаар мэдээлэл мөн өгөв. Нийслэлийн иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах зорилгоор тус зөвлөлөөс хийж хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар танилцууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *