Categories
мэдээ нийгэм

“Нисэхийн ирээдүйг хамтдаа бүтээцгээе” олон улсын уралдаанд урьж байна

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын 75 жилийн ойн баяр энэ жил (2019) тохиож байгаатай холбогдуулан ICAO-аас ” Олон улсын иргэний нисэхийн байгууллагатай хамт Нисэхийн ирээдүйг хамтдаа бүтээцгээе” сэдэвт уралдааныг тухайн улсын дотоодын сургууль, цэцэрлэгийн дунд зарласан байна.

Уралдааныг насны ангилалаар гурван хэсэгт хувааж байгаа юм байна.

  1. 6-12 нас – Санаа гаргах уралдаан (шагналын сан 1000 ам. доллар)
  2. 13-17 нас Үзэл баримтлал гаргах уралдаан (шагналын сан 2000 ам. доллар)
  3. 18+ нас Загвар гаргах уралдаан (шагналын сан 5000 ам. доллар)

Үндэсний болон Ази, номхон далайн бүсийн хэмжээнд шалгарсан бүтээлийг ICAO-ын Олон улсын нисэхийн нийгэмлэгийн цахим хуудсанд цахим хэлбэрээр тавих бөгөөд шалгарсан бүтээлийг насны ангилалаар 1000, 2000, 5000 ам доллараар шагнах юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон өмнөх загваруудыг үзэх бол ” www4.icao.int/futureaviation ” цахим хуудсаар орно уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *