Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Никитон хамтлаг “УТАА…ТҮГЖРЭЭ” дууныхаа клипийг гаргажээ

“Никитон” хамтлаг 100 жилийн дараах Улаанбаатарыг дүрсэлсэн “УТАА… ТҮГЖРЭЭ” дууныхаа клипийг цацжээ. Богино хэмжээний кино мэт болсон тус клипэнд Улаанбаатар хотын утаа аюулын түвшинд хүрснээс хойш 100 жил өнгөрсөн бөгөөд амьсгалах агааргүй болсон хотын иргэд цэвэр агаар худалдаж авдаг болсныг харуулах аж. Анимейшн хэлбэрээр хийсэн энэхүү клипэнд “Никитон” хамтлагийн гишүүдийг мөн дүрслэн харуулжээ. “УТАА…ТҮГЖРЭЭ” дууны үг, аяыг МУГЖ, дуучин, Б.Батчулуун бичсэн бол продюсерээр Б.Тулга, клипний 3D артистаар Г.Гандөш, А.Эрдэнэбилэг, М.Улаанхүү нар ажилласан байна. Тэд дууныхаа талаар “Хүнд эрүүл мэнд хамгаас үнэтэй! Хүний амьдралын алтан цагийг алж буй энэ түгжрэл! Хүний амь насанд заналхийлж буй энэ утаанд цэг тавих цаг нь болсон! Азийн цагаан дагина УЛААНБААТАРаа аваръя бүгдээрээ…” хэмээн бичсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *