Спортын хувцас, хэрэгсэл үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч “Nike” компанийн
санхүүгийн жилийн IV улирлын ашиг шинжээчдийн таамаглаж байснаас сайн гарлаа. “Nike”-ийн хамгийн том зах зээл болох Хойд Америкт борлуулалт өссөнөөс гадна шинэ бүтээгдэхүүнийх нь эрэлт хэрэгцээ өндөр байжээ. Жилийн өмнө 698 сая ам.доллараар хэмжигдэж байсан улирлын цэвэр ашиг нь энэ онд 865 сая ам.доллар болж, өссөн байна. Тус компани инновацид хөрөнгө оруулж, жил бүр шинэ бүтээгдэхүүн гаргахыг зорьж байгаа аж. Түүнчлэн өдөр тутмын загварыг мэргэжлийн спорт хувцасны загвартай хослуулсан “athleisure” тренд “Nike”-ийн борлуулалтыг өсгөж байгаа юм байна. Улирлын ашгийн мэдээлэл гарсны дараа “Nike” компанийн хувьцааны ханш 2.7 хувиар өсч, 108.1 ам.долларт хүрчээ.