Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийнхэнд өдөр бүр шалгалт хийх болжээ

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцан орлогч Н.Гантөмөр “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга харицлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг энэ сарын 05-ны өдөр гаргасан. Уг даалгавраар нийслэлийн Тээврийн газар болон гэрээт байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллахыг үүрэг болгожээ. Энэхүү ажлын хүрээнд арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 06.40 цагаас 22.40 цаг хүртэл Ч:17А ”Баруун 4 зам – Их тойруу – Нарны зам”, Ч.17Б “Баруун 4 зам – Нарны зам – Их тойруу”, Ч:18А “3-4 хороолол – Ард кино театр – Тэц-4” чиглэлийн 19 автобусанд нийслэлийн Тээврийн газрын 65 мэргэжилтэн өдрийн турш хяналт тавин ажиллаа. Хяналт тавих хугацаанд “Ээлжийн жолоочгүй, хий хөлдсөн, машинтай шүргэлцсэн, LED хаяг ажиллаагүй, камерын харах өнцгийг өөрчилсөн” зэрэг зөрчлүүд илрэв. Илэрсэн зөрчлийг цаг тухайд нь “Хяналтын деспичер алба”-тай холбогдон арилгуулж ажиллалаа. Дээрх гэнэтийн хяналтын ажлыг энэ оныг дуустал өдөр бүр хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *