Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн автобусуудыг бүрэн хянах боломжтой боллоо

Нийтийн тээвэрт явж буй автобуснуудыг тогтмол хянах “Улаанбаатар хотын нийтийн тээврийн удирдлагын төв”-ийг өнөөдөр нээсэн байна. Ирэх сараас нийтийн тээврийн шинэчлэлийн ажлын хүрээнд автобусуудыг цахим системд шилжүүлэх ажил хийж байгаа юм.

Үүний эхний ээлжийн ажил нь Автобусны хөдөлгөөн хянах удирдлагын төв. Тус төв нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн системийг бүхэлд нь удирдаж хөдөлгөөнд оролцож байгаа бүх автобусыг тогтмол хянах боломжтой юм. Автобуснуудыг цахим системд шилжүүлэх ажлыг “Улаанбаатар смарт карт “компани хариуцан ажиллаж байна.

Эхний ээлжинд 1100 гаруй автобусанд цахим системийн төхөөрөмжийг суурилуулна. Одоогоор эдгээр төхөөрөмж Монгол Улсад ирсэн, суурилуулах ажил үргэлжилж байна. Ирэх сарын 5-н гэхэд бүх автобусанд суулгаж дуусах ажээ. Мөн эхний ээлжинд иргэдэд олгох 700 мянган смарт картыг бэлэн болгод байна. Нийслэлийн хэмжээнд карт борлуулах 500 цэг байгуулахаас 280 цэгтэй гэрээ байгуулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *