Categories
мэдээ нийгэм

Нийтийн сонсголын хуулийг хойшлууллаа

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын
Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн
анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлууллаа. Учир нь Мөрдөн шалгах
сонсголыг хэрхэн явуулах талаар нэгдмэл ойлголтод хүрч чадаагүй учир
хойшлуулах хүсэлтийг зарим гишүүд гаргажээ. Уг хүсэлтийг МАН-ын гишүүд ч
дэмжсэн байна. Харин уг хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар
ажилласан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санал хураалт явуулах санал гаргасан
ч дэмжлэг авсангүй. Мөрдөн шалгах сонсголоор Ажлын хэсэг дээр нэгдмэл
ойлголтод хүрсний дараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *