ХӨСҮ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар дахин 14 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 869-д хүрээд байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад халдварын 1263 тохиолдол бүртгэдээд байгаа бөгөөд нийт батлагдсан тохиолдлын 68.8 хувь эдгэрээп байна.
Нэгдүгээр сарын 3-ны өдрийн 11:00 цагийн байдлаар 384 хүн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаа бөгөөд
- 2 хүн маш хүнд,
- 9 хүн хүнд,
- 104 хүн хүндэвтэр,
- 269 хүн хэвийн гэсэн ангилалд хамаарч байгаа юм”гэлээ.