Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 369 иргэнд 26,52 га газар өмчлүүлсэн байна. Тухайлбал, “Дарив сум 19 иргэнд 1.33 га, Дэлгэр сум 91 иргнэд 6,37 га, Есөнбулаг сум 99 иргэнд 7,62 га, Эрдэнэ сум 160 иргэнд 11,2 га газрыг өмчүүлсэн” хэмээн тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас мэдээлэв.
Тус байгууллага нь 2018 онд 18 сум, 2 тосгонд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1693 иргэнд 122.45 га газрыг үнэ төлбөргүй өмчлүүлэхээр төлөвлөсөн ба газар эзэмших хүсэлтэй олон иргэн харьяа газрын даамалдаа хүсэлтээ ирүүлээд байгаа ажээ. Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын ЗДТГ-аас энэ онд 600 иргэнд газар өмчлүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө оруулсан хэдий ч газар эзэмших хүсэлтэй 2000 гаруй иргэн хандаад байгаа ба одоогоор 100 гаруй иргэний хүсэлтийг шийдвэрлэжээ.