Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн засаг дарга АНУ-ын Денвер хотын захирагч Майкл Ханкокыг хүлээн авч уулзлаа

АНУ-ын Денвер хотын Захирагч Майкл Ханкок тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод албан айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл АНУ-ын Денвер хотын Захирагч Майкл Ханкокыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцов. АНУ-ын Денвер хотноо 2001 оны 11 дүгээр сард Улаанбаатар, Денвер хотуудын дарга нар “Эгч дүү хотын гэрээ”-нд гарын үсэг зурснаар найрсаг хамтын ажиллагаа эхэлсэн.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Та бүхэн Улаанбаатар хотод айлчилж байгаад таатай байна. Денвер хотод айлчилж байхад маш сайхан санагдаж байсан. Танай хотоос суралцах зүйл их бий. Хоёр хот бүхий л салбарт хамтран ажилладаг бөгөөд энэхүү харилцаагаа цаашид улам өргөжүүлж ажиллана гэдэгт итгэж байна. Мөн Денвер хотод амьдарч байгаа Монголчуудын амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх тал дээр анхаарал хандуулахыг хүсч байна” гэв.
Денвер хотын Захирагч Майкл Ханкок “ Манай хоёр хот эгч дүү хот болоод 14 жил болж байгаа юм. Хоёр хотын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Цаашид хотууд эдийн засаг, соёл, боловсролын салбарт түлхүү хамтран ажиллах болно. Мөн Денвер хотод амьдарч байгаа Монголчуудыг тав тухтай ажиллаж, амьдрахад дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгээ хэлмээр байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
1 / 4

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *