Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн онцгой байдлын газарт гал түймрийн 20 дуудлага иржээ

Нийслэлийн онцгой байдлын газар зурган илэрцүүдСар шинийн өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймрийн 20 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс битүүний өдөр ес, шинийн нэгэнд долоо, шинийн хоёронд дөрвөн дуудлага иржээ. Дуудлагын ихэнх нь гэр хорооллоос ирсэн бөгөөд хог шатаах, цахилгаан хэрэгслээ салгалгүй гарснаас болж гал түймэр гарсан гэв. Гал түймрийн улмаас хүний амь эрсдээгүй ч айлын амбар, байшин шатсан тохиолдол гарчээ. Өнгөрсөн жилийн хувьд галын дуудлага нилээдгүй гарч хүний амь нас эрсэдсэн тохиолдол гарч байсан. Түүнтэй харьцуулахад энэ жил харьцангуй тайван байна гэв. Мөн иргэдийг золголтоор явахдаа цахилгааны хэрэгслээ бүрэн унтрааж, аюулгүй байдлаа хангаж явахыг нийслэлийн онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *