Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогдсон байна

Өчигдөр өглөө эхэлсэн Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал өнөөдөр үүрийн 05:00 цаг хүртэл хуралдаж удирдлагаа сонгосон байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс Нийслэлийн МАН-ын хорооны даргад Нийслэлийн засаг дарга С.Батболдыг дэвшүүлэхээр нэрийг нь оруулсан. Харин заалнаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазрын нэр дэвшигдсэн аж.

Санал хураалтад нийт 349 төлөөлөгч оролцсоноос С.Батболд 164 Д.Сумъяабазар 167 санал авсан байна. Ингэснээр Д.Сумъяабазар 50.4 хувиар ялалт байгуулж, Нийслэлийн МАН-ын хороог удирдах, цаашлаад 2020 оны УИХ-ын сонгуульд нийслэлийг удирдаж орохоор болжээ. Харин Нийслэлийг засаг дарга С.Батболдын дотоод сонгуулийн ялагдлыг “28 жилийн турш Нийслэлд хүчтэй оршсоор ирсэн МАН-ын хотын фракци анх удаа ялагдал хүлээлээ” гэж дүгнэх хурлын төлөөлөгчид байгаа ажээ.

Саналын хуудсыг автомат машинаар тоолж, гар аргаар дахин дүнг нэгтгэсэн аж. Тооллогын комисст ажилласан эх сурвалжийн мэдээлж буйгаар 18 санал хүчингүй болсон бөгөөд үүнээс Д.Сумъяабазар 11, С.Батболд 7 санал авсан байсан аж. Гэвч уг саналын хуудсууд автомот тооллогын техникийн шаардлага хангаагүй байсан тул хасагджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *