Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хүн амын 41 хувь нь нэмэлт тунд хамрагджээ

Өчигдөр нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунд 63, хоёрдугаар тунд 134, нэмэлт сэргээх тунд 1881, нийт 2078 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын нэгдүгээр тунгийн хамралт 75 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 71.7 хувьтай байна. Харин дархлаа сэргээх нэмэлт тунгийн хамрагдалт 41.5 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2987 жирэмсэн эх, 12-15 насны 68271 хүүхэд, 16-17 насны 26902 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *