Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд эрчим хүчний эх үүсвэрт холбогдоогүй 10 мянган өрх байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар “Нийслэлийн хэмжээнд эрчим хүчний эх үүсвэрт холбогдоогүй 10 мянга гаруй өрх бий.

“Тог, цахилгаангүй нийслэл хот гэж XXI зуунд байх ёсгүй”-г эдгээр өрхийг эрчим хүчний эх үүсвэрт холбоход шаардлагатай төсөв санхүү, төлөвлөгөөг яаралтай боловсруулан, ойрын хугацаанд танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон албаныханд үүрэг болгож байна.

Мөн ойрын өдрүүдэд нийт нутгаар эрс хүйтэрч байгаа тул нийслэлд цахилгаан, дулааны тасалдал үүсгэхгүй байх, сайжруулсан шахмал түлшний түгээлтэд анхаарах шаардлагтай байна.

Түүнчлэн, коронавирусний халдварын нөхцөл байдалтай холбогдуулан эмнэлгүүдийн халдвар хамгааллын дэглэм, эмч ажилтнуудын хамгаалалтын хувцас хэрэглэлд онцгой анхаарахыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарт даалгавар болгож байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *